Монголын хоёр эмэгтэй мотоциклч Узбекистаны хил дээр иржээ
Чихэнд чимэгтэй
2024-05-20
Монгол улсын иргэн Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг нар эртний Торгоны зам дайран өнгөрдөг байсан 10 улсыг мотоциклоор туулахаар замд гараад нэг сарын хугацаа өнгөрчээ. Тэд нийт 30 мянган км засмал, шороон замыг хоёр сарын хугацаанд туулахаар төлөвлөсөн бөгөөд өчигдөр Киргизстаны нутгаас гарч Узбекистаны хил дээр иржээ. Улаанбаатараас Баян-Өлгий хүрч хил гарсан тэд ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Турк улсын нутгаар явж Москва ороод тэндээсээ Алтанбулаг, улмаар Улаанбаатар хотод эргэж ирэх юм. Хоёр бүсгүй өмнө нь буюу 2020 онд Монгол орныхоо нутгаар 5700 км аялж байжээ. Н.Оргилмаа нь мотоциклын сургалт явуулдаг компанитай, 17 жилийн туршлагатай мотоциклчин юм. Тэдний энэ аялал дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайгаас эхэлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.